m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.14 06:26
368
"Номын баяр " 16 дахь жилдээ

Энэ сарын 20-нд Чингисийн талбайд “Ном бол оюун санааны тусгаар тогтнол” уриатай үндэсний номын баярыг 16 дахь жилдээ тэмдэглэх гэж байна.  Ардын уран зохиолчдын бүтээлийн үзэсгэлэн, хамгийн их уншигддаг уран зохиолын ном, номын сангийн шинэлэг үйлчилгээг танилцуулах, ахмад зохиолчид хүндэтгэлийн дэвтэрт дурсгалын үг бичих, номын хандив, шинэ номын нээлт, зохиолчидтой хийх уулзалт зэрэг ном тойрсон олон олон үйл явдал болох юм байна.