m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.15 04:34
263
Ч.Санжаадамба Өвөр Монголын барилдаанд түрүүлж, автомашинаар шагнуулжээ

Өвөр монголчууд өнгөрсөн оны аравдугаар сараас заалны цуврал барилдааныг зохион байгуулах болсон. Барилдааныг “Хасар” групп ивээн тэтгэсэн тул “Хасар” бөхийн барилдаан гэсэн нэрээр зохиогдсон юм. Өнгөрсөн найман сарын хугацаанд уг барилдаан нийт найман удаа болжээ.  Манай улсаас аймгийн цолтой олон бөх өмнөх цувралуудад хүч сорьсон ч улсын заан Ч.Санжаадамба  шигшээ барилдааны эрхээ авсан юм. Улмаар хүчит заан маань шилдэг 16 бөхийн шигшээ барилдаанд учраа бүрээ шороодуулсаар түрүүлж, Өвөр Монголын алдарт аварга Баярбаатар үзүүрлэжээ. Энэ үед нутгийн олон үндэснийх нь барилдаанд Санжаадамба түрүүлсэнд дургүйцлээ илэрхийлэн дэвжээ рүү ундааны сав шидэж байсан гэнэ. Санжаадамбын хувьд энэхүү барилдаанд түрүүлээд Audiо Q7 маркийн машинаар шагнуулжээ.

Ч.Санжаадамба Өвөр Монголын барилдаанд түрүүлж, автомашинаар шагнуулжээ