m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.15 06:51
208
Энэ өдөр "Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр"

Озоны давхаргыг устгаж буй бодисын талаарх Монтреалийн протокол байгуулсаны дурсгалд зориулан 1994 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн энэ өдрийг тэмдэглэж байхаар тунхагласан байна. Монтреалийн баримт бичигт озоны давхаргыг мөхөөх бодисыг хязгаарлах, бүрэн хаах үйл хэрэгт 36 орон нэгдэн гарын үсэг зуржээ. Гурван миллиметрийн зузаантай ч озоны давхарга байхгүй бол дэлхий дээр амьд амьтан оршин тогтнохгүй байсан. Дэлхийн өнцөг булан бүрт озон цоорох үзэгдэл аажмаар явагдаж байгаагаас хамгийн том нь болох Антарктидын цоорхой БНХАУ-ын нутаг дэвсгэрээс ч том болоод байгаа юм.