Энэ сарын 13-нд Соён гэгээрүүлэгч нэрт зохиолч, яруу найрагч Жан. Шагдарын "Дэлтэй шувуу" хэмээх гайхамшигтай уран бүтээлд зориулсан гэрэлт хөшөөний нээлтийн арга хэмжээ боллоо. Гавьяат жүжигчин Э.Бүрнээбаярын дуулж амилуулсан, Ж.Шагдарын шүлэг, Х.Сэргэлэнгийн аялгуу “Дэлтэй шувуу” дуу нь 1991 оноос хойш үзэгч, сонсогчдын сонорыг мялааж байгаа билээ. Хөшөөний нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Жан.Шагдарын үр хүүхдүүд, төрөл төрөгсөд, ач зээ нар нь хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж, МУГЖ Э.Бүрнээбаяр, Булган аймгийн ХЖТеатрын дуучин МУСТАжилтан Г.Болормаа, бүжигчин Энхтайван болон Орхон сумын соёлын төвийн дэргэдэх морин хуурын дугуйлангийн суралцагчид, ардын авъяастануудын хамтарсан урлагийн тоглолт боллоо. Мөн Их нас, дааганы уралдаан болж, ирсэн зочид төлөөлөгчдийн талархалыг хүлээсэн юм. "Дэлтэй шувуу" гэрэлт хөшөөний арга хэмжээний үеэр уг хөшөөний сүлд тугийг мөн өргөн заллаа.