Улаанбаатар хотынхны урлаг соёлын томоохон тоглолт үздэг гол ордон болох "UB Palace"-ын концертын их танхимд энэ зун бүрэн хэмжээний засвар хийж дуусжээ. халаалт муутай, тоос шороо ихтэй гэхчлэн байнга шахуу хэл ам дагуулдаг байсан энэ танхим ийнхүү засварт орсноор үзэгчид тав тухтай орчинд сэтгэл тайван тоглолтоо үзэх боломжтой болж байгаа юм. Шинэчлэгдсэн "UB Palace"-ын тайзнаа рок попынхноос анх удаа тоглох уран бүтээлч бол дуучин Б.Амархүү юм байна.