Зам тээврийн сайд А.Гансүх жиргээч Ц.Батыг уучилснаа өөрийн твиттер хуудсаар олон нийтэд мэдэгдлээ. Тэрбээр Ц.Батыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийнх нь нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд гомдол гаргасан юм. Улмаар шүүхээс Ц.Батыг 100 хоног баривчлах ялаар шийтгэсэн ч нэг сар орчим 461-р хорих ангид хорьсны эцэст сулласан.