Энэтхэгийн Тамил Наду мужийн Колатхур дүүрэгт гурван нүдтэй тугал төржээ. Нутгийн оршин суугчид түүнийг Хинду шашны Шива бурхны амьд дүр хэмээн үзэж, хүндэтгэн байгаа гэнэ. Учир нь духан дээрээ нэг нүдтэй бурхан өмнө нь энд төрж байсан ажээ. Уг бурхан нь Хинди шашинтнуудын хамгийн их шүтдэг бурхан бөгөөд уурыг нь хүргэсэн зүйлийг гурав дахь нүдээ нээн үнс болгон шатаадаг байжээ.
Тиймээс энэ тугалыг Шива бурхны амилсан дүр гэдэгт итгэсэн зарим хүмүүс алс хол газраас ч зорин ирж түүнд мөргөх болсон байна. Тугалны эзэн Ражеш гурван нүдтэй тугал энэ тосгонд нь аз авчирна гэдэгт итгэлтэй байгаа аж.
Г.Төгөлдөр