Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд бидний нэрлэж заншсан ханиад бага насныхны дунд газар авч, олон хүүхдүүд өвчилдөг. Энэ удаа гэдэс өвдөж, бөөлжин улмаар халуурдаг ханиад газар авсаар байна. Энэ өвчнөөс хүүхдээ хэрхэн урьдчилэн сэргийлэх, эмчийн заавраар хэрхэн эмчлэх талаар "Аминжаргалан" өрхийн эмч нараас зөвлөгөө авлаа. Вирусын гаралтай энэ ханиадаар бага насныхан /2-8/ өвдөж байгаа гэнэ.
Урьдчилсан сэргийлэх арга.
-Энэ насны хүүхдүүд ихэвчлэн амттан идэх дуртай байдаг. Чихэр, шоколад идсэн хүүхдийн хоол идэх дуршил нь буурч улмаар шаардлагатай эрдэс тэжээлээ авч чаддаггүй. Тиймээс аль болох амттанаас хол байлгаж, амин дэмээр баялаг хоол өгөх.
-Дархлаа нь суларсан хүүхдүүд амархан өвчилж, улмаар хүндэрдэг. Ээжүүд дархлааг нь сайжруулах талд анхаарч, сүү цагаан идээ, насанд нь тохирсон витамин өгөх нь чухал.
-Гадаад орчин хүүхдэд нөлөөлдөг. Дуу чимээ багатай орчинд хүүхдээ цагт нь амрааж, дуртай хоолыг нь хийж өгч байгаарай. Их хотын дуу чимээ зөвхөн настай хүнд биш хүүхдэд нөлөөлж энергиэ алдаж байдаг. Ингэж энергиэ алдсан хүүхэд өвчлөмтгий байдаг юм.
-Бас нэг анхаарах зүйл бол цахим ертөнц. Хүүхдүүд гар утас, компьютероор тоглох явцдаа ядрахаас гадна хөдөлгөөний асар их дутагдалд ордог. Энэ нь гепатит, вирусын гаралтай өвчин тусах нэг нөхцөл нь болдог. Иймд хүүхдээ хөдөлгөөнтэй байна гэж уурлалгүй харин аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй.
Анфеферон гэдэг эм энэ ханиаданд хамгийн тустай байна уу?
Энэ эм ханиадыг анагаахад сайн нөлөө үзүүлж буй нь үнэн ч хүүхэд бүр адилгүй. Тухайн хүүхэд хэдэн кг жинтэй, биед нь ямар зовиур шаналгаа илэрч буй гэх мэт олон зүйлээс хамаарч эмчилгээ нь бас өөр. Тэгэхээр та өрхийн эмчдээ хандан тохирсон эмчилгээ зөвлөгөөг авах хэрэгтэй.