m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.04 08:56
80
УИХ-ын О.Баасанхүү Хууль зүйн сайдыг огцоруулна гэнэ

  УИХ-ын гишүүн О.Баасанхүү Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулахаар албан бичгээ УИХ-ын дарга З.Энхболдод өгөх гэсэн боловч хүлээж аваагүй байна. Тиймээс тэрбээр албан бичгээ өгөхөөр З.Энхболдын өрөөний гадна хоёр цаг шахуу суужээ. 

 

Тэрбээр Х.Тэмүүжин сайдыг хэд хэдэн үндэслэлээр огцрох ёстой гэж үзэж байгаа гэнэ. Тухайлбал, хууль зөрчсөн, хариуцсан салбараа удирдах чадваргүй, Засгийн газрын гишүүний ёсзүйн алдаа гаргасан гэдэг  үндэслэлээр огцруулах хүсэлтэй байгаа аж.  Хэрэв УИХ-ын дарга түүний албан бичгийг хүлээж авбал 14 хоногтоо багтаж Байнгын хороо, Их хурлаар хэлэлцэж шийдвэр гаргах ёстой юм.

Г.Энхтуяа