2014 оны эхний хагас жилд Монголын кино ертөнц, “Mollywood Box Office”-ыг тэргүүлж, хамгийн их ашиг орлоготой киногоор нэрлэгдэж байгаа “Үргээлэг” киног бүтээлцсэн “Prime Pictures” болон “Амжилтаа ахиулъя” ТББ хамтран “Давхар цохилт” уран сайхны киног бүтээжээ.
“Давхар цохилт” уран сайхны киноны найруулагчаар Г.Анхбаяр, продюсероор Г.Анархүү ажилласан.
Киноны гол дүрд Гавьяат жүжигчин Л.Баттулга /Аглуу/, Топ модель Б.Одгэрэл, “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Б.Мишээл нар тоглосон байна. Тэдэн дээр жүжигчин Г.Мягмарнаран, Батаа, Б.Навчаа, Ц.Алдармаа, "Guys"-ын Лхагваа нарын дэлгэцийн шилдэг жүжигчид, олимп, дэлхийн аварга, алдартай тамирчид, рок попын хамтлаг, дуучдаас бүрдсэн шинэхэн “жүжигчид” ч нэмэгдэнэ. Олны дунд нэлээд хүлээлт үүсгээд байгаа “Давхар цохилт” энэ баасан гаригт нээлтээ хийнэ.