m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.17 09:12
103
Дархан-Уул: Малын угаалга, туулгалтыг бүрэн хийжээ

Дархан-Уул аймаг нь 2013 оны мал тооллогоор нийт 279,5 мянган толгой мал тоолуулжээ. Тус аймгийн Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Х.Хавсамет “Мал сүргийг халдварт өвчнөөс сэргийлэх хавар, намрын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Одоогийн байдлаар арваад нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 215,6 мянган малд  хийжээ. 

бруцеллёзын тарилгаыг 16 мянган тугал, 115 мянган хурга, ишгэнд хийгээд байна. 

Бид малыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахдаа тухайн сум, орон нутгийн халдварт өвчний тархварт судлагаа хийгээд зайлшгүй шаардлдагатай гэж үзсэн вакциныг малд хийдэг. Манай аймгийн хувьд нийт вакцины 70 гаруй хувийг ердөө хоёрхон вакцин тухайлбал боом, бруцеллёз өвчний вакцин эзэлдэг. Одоогийн байдлаар бруцеллёзын тарилгаыг 16 мянган тугал, 115 мянган хурга, ишгэнд хийгээд байна. Малын угаалга туулгалтыг давхардсан тоогоор 630,6 мянган малд хийсэн дүн мэдээтэй байна. Энэ жилийн хувьд манай аймагт малын ямар нэгэн халдварт өвчин гараагүй тайван байгаа нь манай мал эмнэлгийн байгууллагын ажиллагсдын ажлын үр дүн, малчдын хичээл зүтгэл гэж ойлгож байна” гэв.  

арваад нэр төрлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгыг 215,6 мянган малд  хийжээ.