m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 02:10
151
Шотланд тусгаар тогтносон орон болох ёстой юу?

Шотланд улсын тусгаар тогтнолыг тодорхойлох бүх нийтийн санал асуулга өнөөдөр болох юм. Санал асуулгад оролцохоор 5.3 сая хүнээс 4.3 сая оршин суугч бүртгүүлжээ. Энэ нь түүхэндээ хамгийн их хүн оролцсон санал асуулга болох аж. Санал асуулгад оролцож буй иргэд "Шотланд тусгаар тогтносон орон болох ёстой юу?"  гэсэн асуултад хариулах гэнэ. 

2.6 мянга гаруй санал авах төвүүд өглөөний 08:00 цагт ажиллаж эхлэх ба оройны 22:00 цагт үүдээ барих гэнэ. Үүний дараа шууд саналын хуудас тоолох явц эхлэх ажээ. Санал асуулгын хариу баасан гаригийн өглөөний 09:30-д зарлах аж. 

Санал асуулгад оролцож буй иргэд Шотландын байнгын оршин суугч болон улсын хойд зүгт суурьшсан Англи, Уэльс, Умард Ирландын хагас сая гаруй иргэд байх гэнэ. Санал өгөх насны доод хязгаарыг 16 нас болгосон байна. 

Шотланд тусгаар тогтносон орон болох ёстой уу? 

Тус үйл явдалтай холбогдуулан оршин суугчдаас авсан урьдчилсан интернэт санал асуулгын үр дүнд Шотландын иргэдийн санал хоёр талд яг ижил хуувиарлагдсан нь өнөөдрийн санал асуулгын үр дүнг илүү сонирхолтой болгож байгаа юм. 

Хэрэв Шотландын иргэд тусгаар тогтносон орон болохыг сонговол 2016 оны тавдугаар сарын 24-нд бүс нутаг хаант засаглалын эгнээнээс гарч эдийн засгийн хувьд хараат бус байдалтай болж мөнгөн тэмдэгтээ өөрчлөх зэрэг өөрчлөлтүүд гарах юм.