Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Т.Баасансүрэн TV9 телевизийн ерөнхий захирлаар томилогдсон байна. Үргэлжилсэн үгийн зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн Т.Баасансүрэн 1974 онд Москвагийн их сургууль төгсөж, Үнэн сонин, МАХН-ын Төв хороо, Монголын сэтгүүлчдийн холбоонд ажиллаж байсан юм. 1971 оноос зохиол бичиж, өгүүллэг, тууж, роман бичиж Алтай туужаараа МЗЭ-ийн шагнал. 2000 онд Алтай, Нүдэнбулаг тууж, Тэрбумтан романаараа Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн нэгэн.