m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.18 08:34
99
Чанга дэглэмтэй хорих ангиудтай танилцжээ

Ази, Номхон Далайн орнуудын Хорих байгууллагын Удирдах ажилтны 34 дэх бага хурал буюу “APCCA”энэ сарын 08-12-ны хооронд Канад улсын Виктори хотноо болсон байна.
Жил бүр Ази, Номхон далайн орнуудын Хорих байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, цаашдын чиг хандлагыг тодорхойлоход чиглэгддэг энэ удаагийн хуралд 21 орны 100 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 401 дүгээр ангийн дарга, хурандаа П.Гантөмөр, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШГА-ны дарга, хурандаа, Б.Түвшинтөгс, Булган аймаг дахь Хорих 439 дүгээр ангийн дарга, хурандаа Ж.Энхтайван, Захиргааны удирдлагын газрын Гадаад харилцааны мэргэжилтэн, дэслэгч О.Отгонцэрэн нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид амжилттай оролцоод иржээ.

Манай төлөөлөгчид Канад улсын Виктори хотын нээлттэй, чанга дэглэмтэй Хорих ангиудын үйл ажиллаагаатай газар дээр нь танилцаж туршлага судлажээ

“APCCA-2014”-нь “Хорих байгууллагын үйл ажиллагаан дахь олон нийтийн аюулгүй байдлыг сайжруулах нь” гэсэн үндсэн сэдвээр, өнөөгийн хорих байгууллагын үйл ажиллагаа, хүний эрхийн хүрээнд хийгдэж буй ажил, олон нийтийн аюулгүй ажиллагаа түүнд тавигдах шаардлага, нийгэмшүүлэх болон дахин төлөвшүүлэх сургалт, уулзалтыг ялтны насны байдалд тохируулах, суллагдахын өмнөх болон нийгмийн амьдралд холбогдох асуудлыг хэрхэн зохицуулах зэрэг дэд сэдвийн хүрээнд боллоо.
Түүнчлэн хурлын сэдвийг өмнөх жилийн бага хуралд оролцсон төлөөлөгчдийн саналыг үндэслэн гаргадаг бөгөөд “APCCA-2014”-н хэлэлцэх сэдэв нь 2013 онд Энэтхэгт болсон бага хурлаас гарчээ.
Мөн манай төлөөлөгчид Канад улсын Виктори хотын нээлттэй, чанга дэглэмтэй Хорих ангиудын үйл ажиллаагаатай газар дээр нь танилцаж туршлага судлав.