Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөө Төв аймаг руу явлаа.
Төв аймгийн Баянчандмань суманд 500 мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй нээлтээ хийнэ. 300 гаруй мянган өндөглөгч тахиа, 100 гаруй мянган дэгдээхэйтэй, цагт 60 мянган ширхэг өндөг ангилж савлах хүчин чадалтайгаар эхний ээлжинд ашиглалтад орж байгаа энэ цогцолборыг үндэсний НВЦ компани өөрийн хөрөнгөөрөө хоёрхон жилийн дотор барьж босгожээ. Тус ферм нь Монголын анхны дэлхийн стандартад нийцсэн шувууны иж бүрэн аж ахуй юм. Хүнс хөдөө аж ахуйн үндэсний салбарт үнэтэй хувь нэмэр оруулах, өндөгний импортыг 90 хувь бууруулах уг фермийн нээлт 11.00 цагт болох бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох юм.
500 мянган шувуутай “Баян шувуу” шувууны аж ахуй нээлтэд Ерөнхий сайд оролцоно