Хайрт тань таныг хэн гэж дууддаг вэ? Ихэнх хосууд бие биенийгээ хайраа гэж дууддаг ч, зарим үед таныг энхрийлэх, өхөөрдөхдөө өгдөг нэр байдаг. Тэр нэр ямар утгатай вэ?
Хэрэв таныг хайрт гэж дууддаг бол түүнд халамж, энхрийлэл хэрэгтэй гэсэн үг. Ажлаа тараад ядарч, гэртээ анхаарал шаарддаг хүмүүс. Хэрэв та түүнд халуун дулаан үг, халамж тавивал тэр хамгийн шилдэг нөхөр болоход ч бэлэн байна.
Хэрэв таныг муужгайхан гэж дууддаг бол таныг маш зөөлөн хүн гэж боддог. Түүнийг ятгах таны хувьд маш амархан байх болно.
Миний үнэт эрдэнэ гэж дууддаг бол та анхааралтай байх хэрэгтй. Сэтгэл зүйчид хэлэхдээ ингэж өхөөрддөг хүний толгойд хэтэрхий их мөнгөний тухай ойлголт байдаг гэж хэлжээ.
Миний нархан гэж дууддаг эрчүүдийн хажууд та үргэлж гоё сайхан байх ёстой. Та бол түүнийг илэрхийлэх хүн. Тийм учраас нар гэрэлтэж байх хэрэгтэй.
Миний чихэрхэн гэж дууддаг бол таныг гайхалтай гэрийн эзэгтэй байгаасай гэж хүсдэг. Гэрийг тохьтой байлгаж, амттай хоол таниас хүлээж байдаг гэсэн үг.
Миний хонгор – таньтай муудалцахыг огт хүсдэггүй. Муудалцвал маргаанаас зугтаж явдаг.
Хонгорхон минь – харилцаандаа үнэнч байдлыг эрхэмлэдэг. Түүний хувьд мэдрэмж 2-т тавигдана.
Хараацай – танд бүх анхаарлаа төвлөрүүлж танд бүрэн итгэдэг.