m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.19 03:37
78
“Эрүүл зан үйл-21”, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-аар сургалт зохион байгууллаа

“Оюутны эрүүл мэндийг дэмжих сар”-ын хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газраас Магадлан Итгэмжлэгдсэн Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн оюутнуудад “Эрүүл зан үйл-21”, “Заавал хэвшүүлэх 21 дадал”-аар сургалт зохион байгуулав. Энэхүү сургалтад Эрүүл мэндийн газрын сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн С.Бадамцэцэг “Архи, тамхи, согтууруулах ундаанаас татгалзах”, “Ирээдүйн босго төв”-ийн зөвлөх эмч Б.Энхжаргал “Тохиолдлын бэлгийн хавьтлыг тэвчих”, “ДОХ/БЗДХ-аас сэргийлэх”, Хоол тэжээл хүнсний аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Б.Биндэрьяа “Хүнсний бүтээгдэхүүний зохистой хэрэглээ”, ”Стресс”, Чийрэгжилт, нийтийн биеийн тамир хариуцсан мэргэжилтэн Ш.Мөнх-Од нар “Идэвхитэй дасгал хөдөлгөөн” сэдвүүдээр тус тус хичээл заажээ.