Драмын театрын залуу жүжигчин Б.Тамир сүүлийн үед тун ч одтой яваа. Түүний найруулсан кинонууд кино жагсаалтанд тун маш амжилттай яваа юм. Тамир сүүлийн жилүүдэд кино найруулагчийн чиглэлээр илүү сонирхож ажилласан.
“Аз жаргалын шок”, “Миний ах атаман” нэртэй хоёр ч бүтээлээрээ үзэгчдийг байлдан дагуулаад байгаа түүний төрсөн өдөр хэдхэн хоногийн өмнө болж өнгөрсөн. Тэгвэл тэрээр ааваасаа гоёмсог хазаар, ташуур бэлгэнд авчээ. Уран бүтээл төдийгүй хувийн амьдралын тал дээр бат бэх байр суурьтай, ноён нуруутай төдийгүй аз хийморьтой явахыг билэгдсэн аавынх нь энэ бэлэг Б.Тамирт ихэд таалагджээ. Тиймдээ ч, өөрийн бодлыг хуваалцаж “Төрсөн өдрийн мэнд хүргэсэн бүх найзууддаа баярлалаа. Хамгийн сайхан бэлэг аавынх минь байлаа. Олон санаа агуулсан бэлэг дээ” хэмээн тун сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ.