Монголын сайхан охид бүсгүйчүүдээс оны шилдгүүдийг нь шалгарулах "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17-н оролцогчид хэдийнэ тодорч өнгөрсөн өдрүүдэд цуврал тэмцээнүүддээ оролцсоор байгаа билээ. Тэрбээр өнгөрөгч өдрүүдэд шилдэг 17-н оролцогчдын дунд Мисс Фото, Мисс Спортын төрлийн тэмцээн уралдаан амжилттай зохион байгуулагдсан бол 23-нд ээлжит шоу тэмцээнүүд нь болох Мисс Модель, Мисс Бикинигийн шилдгүүдийг шалгаруулах “Fashion show” буюу шилдэг 17-н оролцогчийн бикини шоу Сүнжин гранд зочид буудлын Гранд танхимд зохион байгуулагдана.
Шоу тоглолтонд "Miss Mongolia-2014" тэмцээний шилдэг 17-н оролцогчид бикини болон гоёлын даашинзны загварын шоуг толилуулах бөгөөд энэ цаг үеийн шилдэг уран бүтээлчид уригдан оролцох аж.