m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.22 04:57
94
Биеэ үнэлэх хэрэг саунд цэцэглэж байна

Биеэ үнэлэлтийн хэлбэр өөрчлөгдөж ил биш далд болсоор удаж байна. Ихэнхдээ зочид буудал, саун массажны газар биеэ үнэлэх явдал цэцэглэж байна. Өнгөрсөн амралтын өдөр биеэ үнэлэх таван тохиолдлыг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна.

Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд "Саунд бие үнэлээд байна" гэсэн дуудлагын дагуу энэ сарын 19-ний өдөр шалгахад, МҮДС-ийн зүүн талд байрлах "Motel" нэртэй сауны газарт Сонгинохайрхан дүүргийн хоёрдугаар хороонд оршин суугч С, Хан-Уул дүүргийн долдугаар хороонд оршин суугч Э, Налайх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суугч Х нар бусдыг биеэ үнэлүүлэх,  зохион байгуулсан хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Баянгол дүүргийн тавдугаар хороонд "Фамили" саунд биеэ үнэлэхийг зохион байгуулсан Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд суух Б, Орхон аймгийн Жаргалант суманд оршин суух У, Баянзүрх дүүргийн есдүгээр хороонд суух Б нарыг холбогдуулан Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

Мөн Баянзүрх дүүргийн "Like" зочид буудалд биеэ үнэлсэн тохиолдол илэрчээ. Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд оршин суух Л, оршин суух хаяггүй М нар тус сайн массажны газар биеэ үнэлэхийг зохион байгуулсан хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.

"Хяналт шалгалт" нэгдсэн арга хэмжээний үеэр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах "Сувд" зочид буудалд Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороонд оршин суух Б, Б нар биеэ үнэлж байсныг илрүүлж тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн "Леон" зочид буудалд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд оршин суух С, Ч, Э нар биеэ үнэлж байсныг тогтоож цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.