m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.22 05:38
2166
Нимбэг цагаан гаатай ундаа

Цагаан гаа болон нимбэг нь биеэс хорт бодисуудыг гадагшлуулахад маш тустай ургамал, жимс юм. Энэ ундааг өглөө бүр өлөн үедээ ууснаар гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж, өтгөн гадагшлахад тусалдаг. 

Нимбэг нь С аминдэмийн агууламж өндөртэй учраас дархлаа сайжруулж, ханиад томууг эмчлэхэд тустай. Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс, мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болно. 

Энэ хоёр дээр зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг, мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай. Өглөө бүр үүнийг ууснаар бүх биеийн эрүүл мэндийг дэмждэг. 

Нэг удаад тал нимбэгний шүүс, эрхий хурууны 1 үений хэмжээтэй цагаан гаа, нэг цайны халбага зөгийн бал шаардагдана. 

Нимбэгээ таллаж, шүүсийг нь шахаж саванд хийгээд дээрээс нь цагаан гаагаа хальсалж, жижиг үрэгчээр үрэх буюу жижиг хэрчээд холино.  

Их хэмжээгээр хийх бол блендэрт хийж хутгаж болно. Эсвэл үрсэн цагаан гаагаа ариун марлинд боож, доторх шүүсийг шахаад хийж болно.

Гэхдээ шүүснээс гадна цагаан гаагаа идэх нь бас тустай учраас аль болох бүгдийг нь идэх хэрэгтэй. 

Бэлдсэн холимогоо хөргөгчинд хадгалж, өглөө болгон хоолны халбага хэмжээгээр ууж болно.