m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.22 06:14
99
О.Гүндэгмаа хүрэл медаль хүртлээ

Азийн наадамд онч сорьсон Монголын мэргэн бууч О.Гүндэгмаа өөрийн үндсэн төрөл 25 метрийн спорт гар буунд хүрэл медаль хүртлээ. Тэрбээр 587 оноо авч, хоёрдугаар байраар финалд шалгарсан. Улмаар шигшээд шалгарахын төлөө Хятадын мэргэн бууч, олимпийн аварга Чень Интэй хулз өрсөлдөж ялагдсан. Харин хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчин Квак ЖунХэйг 7:3-аар хожиж, медалийн тавцанд гишгэх эрхтэй боллоо. Энэ төрөлд  Хятадын хоёр тамирчин алтан медалийн төлөө өрсөлдөж байна.