m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.23 02:39
269
“Шуранхай”-н эрэгтэй хувилбар “Язгуур”

 Уртын дууг залууст ойртуулж өгсөн хамтлаг бол яах аргагүй ”Шуранхай”. Гурван бүсгүйн хамтран байгуулсан энэ хамтлагтай яг адилхан эрэгтэй хамтлаг байгуулагджээ.

Монгол уртын дууны язгуур, ая данг эвдэлгүйгээр, үндэсний болоод орчин үеийн хөгжимтэй хослуулан гурван хоолойгоор хослон дуулдаг, Монголын анхны эрэгтэй уртын дууны “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид анхны уран бүтээлээ сонсогч түмэндээ хүргээд байна. “Язгуур” хамтлагийн уран бүтээлчид нь СУИС-ын уртын дууны ангийг Монгол улсын Ардын жүжигчин  А.Нэргүй, МУСТА Д.Батболд нарын удирдлага дор суралцаж 2013 онд төгссөн мэргэжлийн уран бүтээлчид бөгөөд зөвлөх багшаар нь МУСТА Д.Батболд ажилладаг ажээ. Тэдний анхны бүтээл “Эрдэнэ засгийн унага” дууны клипийг “Хас медиа" энтертаймент, "Гайхамшигт монгол наадахай"-н хамт олон бүтээсэн бол хөгжмийн найруулга дээр "Color music" студи ажиллажээ. Мөн уран бүтээлчдийн дууны хоолойн тавилт дээр Морин хуурын чуулгын удирдаач, хөгжмийн зохиолч, найруулагч Д.Түвшинсайхан ажилласан байна.