m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.23 04:51
190
18 настай эмэгтэй барилга дээрээс унаж амиа алдлаа

Энэ сарын 22-ны өдөр барилга дээрээс хүн унаж нас барлаа гэсэн мэдээлэл ЦЕГ-т ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 18 настай эмэгтэй барилгын ажил гүйцэтгэж байхдаа унасан байжээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Барилгаас хүн унаж нас барсан  хэрэг дахин гарлаа. Хэрэг хаана болсон бэ?

-2014 оны есдүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд барилга дээрээс хүн унаж гэмтлээ, ГССҮТ-д хүргэгдээд нас барлаа гэсэн дуудлагын дагуу цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийсэн. "Зун Шин" ХХК-ийн барилгын талбай дээр туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Дай Лхагва" компанийн ажилтан, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд оршин суух 18 настай С гэгч нас барсан нь тогтоогдсон.

-Ямар шалтгааны улмаас амь насаа алдсан бэ?

-Хохирогч 13 давхарт пассадны ажил хийж байсан. Өргөгч шатны трос тасарсны улмаас унаж нас барсан. Уг хэрэг дээр цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.