m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.23 05:22
208
“Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр” зарлагдлаа

 “Зориг сан” залуусын дунд тогтмол тэтгэлэгт хөтөлбөрүүдийг зарласаар ирсэн. Тэгвэл энэ удаад тус сангийн нэрэмжит  “Байгаль Орчны Манлайлагч Хөтөлбөр” зарлагдлаа.   Байгаль орчны асуудалд анхаарлаа тавьдаг, энэ салбарт ажилладаг, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучууд энэ хөтөлбөрт хамрагдах боломжтой.

Хөтөлбөрийн хүрээнд тогтвортой хөгжлийн асуудлуудыг олон талаас нь судалж, байгаль орчны тухай цогц ойлголттой болохоос гадна, манлайллын олон чадваруудыг эзэмшиж, цаашид салбар бүрт хамтран ажиллах өргөн харилцаа холбоотой болох юм.

Хөтөлбөр нь хичээлийн жилийн туршид долоо хоногт нэг удаа гурван  цагаар явагдана. Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх насны, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай.

Өргөдлийг онлайнаар http://www.jotform.me/zorigfoundation/EFP2015 хаягаар бөглөх бөгөөд 2014 оны 09 сарын 26-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авах юм байна.