The Rock Restaurant - Zanzibar, Tanzania
Өмнө нь загасчны пост байсан энэ газрыг ресторан болгон тохижуулжээ. Уг ресторан Занзибарын Мичанви Пингви голын эрэг орчимд байрладаг. Хадан цохион дээрх ресторан нь шинэхэн хоолоор үйлчилдэг гэдгээрээ алдартай. Дотроо 12 ширээтэй бөгөөд ийшээ завиар хүрч очдог.
Ali Barbour Cave - Kenya
Кени улсын Али Барбоур ресторанд жуулчид очих дуртай. Байгалийн өвөрмөц тогтоцтой энэхүү агуй нь 10 метрийн гүнд байрладаг. Момбаса хотоос өмнө зүгт 30 километрийн зайтай орших агуй нь 120-180 мянган жилийн настай юм байна. Ресторанд далайн хүнс, төрөл бүрийн мах, цагаан хоол бий. Эндэхийн гэрлэн чимэглэл хүмүүсийн сэтгэлийг баясгадаг гэж хэлж болно.
Cargo Hold - South Africa
Та аварга загаснуудтай хамт хооллох талаар урьд нь бодож байсан уу? Аварга загасны аквариумны дэргэд ширээ засан тохижуулсан энэхүү өвөрмөц ресторан Өмнөд Африкт бий.
La Tante DC 10 Restaurant - Ghana
Гана улсын нийслэлд онгоцон дотор байрладаг ресторан бий. Ийм газар хооллох дуршил нэмэгддэг гэж үйлчлүүлэгчид үздэг байна. Тив хоорондын нислэг үйлдэж байсан энэхүү онгоцыг ресторан болгосноор өдөрт 100 гаруй хүн үйлчлүүлж эхэлжээ.
The Big Baobab - South Africa
Өмнөд Африкийн Лимпопо муж Баобоб модны баараар алдартай. Аварга модны доторх хөндийд энэхүү рестораныг байгуулжээ. Уг паб 15 хүний багтаамжтай бөгөөд дуртай ундаагаа зооглох боломжтой. Дотроо шувууд, амьтдын дүрс гарган тохижуулсан энэ газар шөнийн цагаар 20 хүн хүлээн авдаг байна.
Moonlight Dinner Run - Victoria Falls
Хуучны галт тэрэгний бүхээг дотор та амттай, сайхан хоолнуудыг зооглох боломжтой. Энэхүү галт тэргээр үдээс хойш галт тэргээр аялалд гараад Зимбабвегийн үндэсний паркын зүрх нь болсон сүрлэг Виктория хүрхрээн дээр хүрч очно. Зорчигчдод шампанск, гурван хоол, шарсан талхыг санал болгодог.