m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.23 08:12
206
Хубилай хаан номын нээлт болов

Хубилай хааны мэлмий гийсний 799 жилийн ой тохиож буй. Ойг тохиолдуулан зохиолч О.Батсүхийн бүтээл Хубилай хаан номын нээлт өнөөдөр Төрийн түүхийн музейд боллоо. 

Монголын эзэнт гүрэн буюу Их Юань Улсыг үндэслэгч Хубилай хааны тухай түүхийн олон баримтууд байдаг. Uэвч тэдгээрийг албан ёсоор нэгтгэж, уншигчдад хүртээлтэй хувилбараар ном болгож байсан удаа байхгүйг Хубилай  хаан номын зохиогчид онцолж буй юм. 

Энэ талаар зохиогч О.Батсүх "Бид түүхэн үнэнийг судлаж, мөн судлаачдын бүтээлүүдэд орхигдсон зүйлүүд түүхэн дурсгалуудад хэрхэн шингэж үлдсэн талаар дэлгэрэнгүй гаргах зорилготой. Ном маань хэдийгээр судалгааны бүтээл боловч түүхийг энгийн хялбаршуулсан хэлбэрээр уншигчдадаа хүргэхийг хичээсэн. Мөн цааш нь гүнзгийрүүлэн унших хэд хэдэн бүтээл, номыг хавсгаргасан байгаа" гэв. 

Тус номыг дөрвөн жилийн турш хийсэн судалгааны үндсэн дээр бүтээсэн бөгөөд ийнхүү өнөөдөр Төрийн түүхийн музейд байрлууллаа.