“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, жүжигчин Ц.Алдармаа нар нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Сонорхайрхан” зочид буудалд бие, бие рүүгээ халуун ус цацаж гэмтээсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонтаа гарсан билээ.
Тус хэрэгтэй аймгийн прокурор биечлэн танилцаж хохирогч, холбогдогч нарын Улаанбаатар хотод шалгуулна гэснийг үндэслэн Цагдаагийн газраас дээрх асуудлыг шалгаагүй, гомдол мэдээлэлд аваагүй байсан зөрчлийг илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэн холбогдох ажиллагааг шуурхай шалгах үүрэг өгч хяналт тавьж ажилласан байна.
Жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарын хэргийг прокурор хянаж байна
Ингээд хэргийг зургадугаар сарын 12-ны өдөр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харьяалал тогтоолгохоор хүргүүлсэний дагуу хяналтын харъяаллыг дүүргийн нэгдүгээр прокурорын газарт тогтоон хянаж ажилласан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1, 96.2.6 дахь хэсэгт зааснаар 2014 оны наймдугаар сарын 11-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж хэргийг дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд шилжүүллээ.