m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.24 06:30
41
Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болж байна

АНУ-ын Нью Йорк хотноо НҮБ-ын төв байранд Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дээд хэмжээний уулзалт болж байна. Уулзалтад 120 гаруй  орны төр, засгийн тэргүүн болон сайд нар оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх талаар зөвлөлджээ. Энэ үеэр уг асуудлаар улс орнуудын авч байгаа арга хэмжээ болон хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах талаар дэвшүүлж байгаа зорилтынхоо талаар мэдээлэл хийж, 2015 онд батлан гаргахаар төлөвлөж байгаа олон улсын шинэ яриа хэлэлцээг батлан гаргахад дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Дээд хэмжээний уулзалтад Монгол улсаас Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Гадаад харилцааны сайд Л.Болд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн, ГХЯ-ны олон улсын байгуулагын газрын дарга Г.Ганболд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын зөвлөх Ц.Адъяасүрэн, БОНХЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Д.Дагвадорж нар оролцож байна.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үг хэлж, уур амьсгалын өөрчлөлт Монгол оронд хүчтэй илэрч, байгаль орчин, нийгэм эдийн засгийн салбаруудад хүчтэй нөлөөлж байгаа талаар мэдээлж, эдгээр саад бэршээлийг даван туулах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлж байгааг тэмдэглэв. Мөн "Уур амьсгалын шинжлэх ухаан” сэдэвчилсэн хэлэлцүүлгийг Гаяана улсын Ерөнхийлөгч Доналд Рамотартай хамтран даргалав.