Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн дэд сайдыг томиллоо. Уг албанд Гаалийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан хурандаа Ц.Уугангэрэлийг томилсон байна. Тэрбээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг хуульч мэргэжлээр төгсч, цагдаа, тагнуулын байгууллагад удирдах алба хашиж ирсэн туршлагатай.
Хууль зүйн дэд сайдаар ГЕГ-ын даргаар ажиллаж байсан Ц.Уугангэрэлийг томиллоо
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъяныг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад цахим шуудан илгээсэн хэрэгт буруутгагдсан юм. Үүнтэй холбоотойгоор тэрбээр Хууль зүйн дэд сайдын албан тушаалаасаа огцрох өргөдөлөө өгсөн учраас орны хүнийг ийн томилсон байна.