m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.25 07:32
165
Түүхий загас идсэний улмаас бүх биеэр нь туузан хорхой тархсан байжээ

БНХАУ-ын нэг иргэн гэдэс нь өвдөж, арьс нь загатнаж байна гэсэн шинж тэмдгийн дагуу эмнэлэгт ханджээ. Ингээд эмч нар түүний биеийг төхөөрөмжөөр харахад бүх биеэр нь туузан хорхой тархсан байсан гэнэ. Тэд түүхий загас буюу сашими идсэнээс ийм зүйл болсон гэдгийг хэлсэн байна. Халдвар авсан залуу Гуанжоу хотод эмчлүүлж байгаа аж. Энэхүү шимэгч хорхойнууд нь хүний цусанд ордог бөгөөд улмаар тархинд орвол үхэлд хүргэдэг байна.

Өндөр үнэтэй, биед сайн гэх Японы алдарт хоол суши, сашими нь сүүлийн үед хүний биед халдвар тараах нь ихэсчээ. Тиймээс түүхий, дутуу болгосон загас, суши нь янз бүрийн шимэгч хорхойн халдвар тарааж болзошгүйг мэргэжилтнүүдийн зүгээс анхааруулж байна. Мөн түүнчлэн даршилсан, утсан загас ч шимэгч амьтдыг дамжуулах магадлалтай байдаг ажээ.

Г.Төгөлдөр