Өнөөдрийн байдлаар 55-60 настай эмэгтэй, эрэгтэй 168 500 орчим ахмад байдаг аж. Харин бусад нөхцлөөр тэтгэвэрт гарсан иргэд нэмэгдээд 240 гаруй хүн тэтгэвэр авч байгаагийн 68-аас дээш хувь нь тэтгэвэр барьцаалсан банкны зээлтэй байдаг гэсэн тооцоо гарчээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, монголын ахмадын чөлөөт холбоотой хамтран “Ахмадуудад тулгамдаж буй асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн дүүргүүд болон 21 аймгийн ахмадын байгууллагын удирдлагууд, төлөөлөгчид оролцож байгаа юм. Уг хэлэлцүүлэгээр ахмад настны нийгмийн хамгааллын тухай хууль, эрх зүйн асуудал болон ахмад настны тэтгэвэрийн зээл, зээлийн хүүгийн асуудал гэсэн үндсэн хоёр сэдвийн хүрээнд санал солилцоно.
Тус хэлэлцүүлгийн үр дүнгээр тэтгэвэрийн зээл авагчдын мэдээллийн санг сайтар бүрдүүлж, зээл олгох үйл ажиллагааг боловсронгуй болгох, бичиг баримт, гэрээг ахмад настай хүнд ойлгомжтой байхаар энгийн хялбар, нэг загвартай болгож, зардал, хугацааг багасгах, тэтгэвэрийн зээлийг бүх банкууд олгодог нөхцөл бүрдүүлж өрсөлдөөн бий болгох зэрэг асуудлуудыг боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэхээр хэлэлцэж байгаа аж.
55-60 настай эмэгтэй, эрэгтэй 168 500 орчим ахмад байдаг.