Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2014 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу гэрээт харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 20 аж ахуй нэгж байгууллагуудад хяналт шалгалт хийжээ. Монгол Улсын ”Төрийн хяналт шалгалтын тухай”, “Гэрээт харуул хамгаалалтын тухай”, ”Хөдөлмөрийн тухай”, “Нийгмийн даатгалын тухай”, “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль” болон бусад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг шалган илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, гарч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг хийж байгаа юм.
хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд хамгаалагчийн чиг үүргийг тусгаагүй, ажилтныг хуулиар тогтоосон цагаас илүү цагаар ажиллуулдаг,
Хяналт шалгалтанд одоогийн байдлаар 16 байгууллага хамрагдсанаас өнгө дагуу дүрэмт хувцас өмсөөгүй, ашиглагдаж байгаа хийн буунууд нь эвдрэлтэй, ажилтныг сургалтанд хамруулаагүй, даатгуулагчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийн олголт, хөтлөлт, баталгаажуулалт дутуу хийгдсэн, хөдөлмөрийн гэрээнд тусгавал зохих гол нөхцөлийг тусгаагүй, хөдөлмөрийн дотоод журам, ажлын байрны тодорхойлолтонд хамгаалагчийн чиг үүргийг тусгаагүй, ажилтныг хуулиар тогтоосон цагаас илүү цагаар ажиллуулдаг, нөхөн амраах эсвэл илүү цагийн хөлсийг олгодоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрчээ. Иймд зургаан байгууллагад дөрвөн заалт бүхий улсын байцаагчын албан шаардлага, байгууллага албан тушаалтанд 310.0 төгрөгийн торгуулын арга хэмжээ авч ажилласан байна.