m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 00:02
291
“Хүдэн” киноны үйл явцаас...

“Мөрөөдлийн зүгт”, “Үнэнээс хол”, “Эзэнгүй бөгж”, “Долоон бурхан харвадаггүй”, ”Улаан дөрвөлжин” зэрэг кино зохиолуудыг бичсэн Л.Таванбаярын ижил нэрт  номноос сэдэвлэн “Хүдэн” нэртэй уран сайхны кино бүтээгдээд байгаа юм. Киног Жаалхүү филм болон Хишигтэн нэгдэл хамтран бүтээжээ. Шинэ киноны үйл явцыг бид фотогоор уншигч та бүхэнд хүргэж байна. Киноны үйл явдал нь товчхондоо:

Хоорондоо дотны харилцаатай Гарьд Цолмон хоёрын амьдралд нэгэн санамсаргүй үйл явдал тохиолдсоноор тэд алслагдмал буйдхан нутаг руу явцгаахаас өөр аргагүйд хүрдэг. Гэтэл тэндээ очоод Цолмон хөрш өвгөн эмгэн хоёрын зээ охинтой дотноссоноор тэдний амьдрал өмнөхөөсөө нэг л хэвийн бус болно. Ингээд Цолмон охинтой холбоотой нууцын учрыг олох гэж хичээж эхэлдэг...