m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 05:56
112
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд прокурор ажиллаж эхэллээ

2012 оны 12 сарын 26-ний өдрийн УИХ-ын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Сум дундын хоёрдугаар прокурорын газрыг байгуулахаар шийдвэр гарсан байна.

Тус суманд Шүүх байгуулагдахгүй өнөөдрийг хүрсэн нь сум дундын прокурорын газрыг байгуулан ажилуулах боломжгүй болгож байгаа аж.

Гэвч Гурвантэс суманд хүн амын нягтаршил болон үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, компаниуд жил ирэх тусам нэмэгдэж хэргийн гаралт өсөж байгаатай холбогдуулан аймгийн прокурорын газраас энэ оны есдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокуроруудыг томилолтоор сар бүр ээлжилж ажилуулахаар болж, эхний ээлжийн прокуророор хяналтын прокурор С.Мөнхтулга томилогдон орон нутгийн байдалтай танилцаж ажлаа эхлүүлсэн байна.

Мөн Гурвантэс суманд прокурор ажиллах болсонтой холбогдуулан тухайн суманд үйл ажиллагаа явуулж буй сум орон нутгийн удирдлага, Цагдаа, Хилийн цэргийн дугаар анги, Хилийн мэргэжил хяналтын газар, Гаалийн байгууллагын удирдлагатай уулзалт хийж прокурор ажиллах болсныг танилцууллаа.
 

УИХ-ын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд Сум дундын хоёрдугаар прокурорын газрыг байгуулахаар шийдвэр гарсан байна.