m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 06:52
753
Хүйсний нүхээр тодорхойлох нь

Хэвтээ хөндлөн хүйс бэлхүүс рүү хэвтээ чиглэсэн гонзгойдуу хэлбэртэй байдаг. Авхаалжтай, элдэвт өртөмтгий, бас хүнд гэмээр ааш араншинтай, энэ нь эрүүл мэндэд нөлөөлж болохуйц хүмүүс ийм хүйстэй байх нь элбэг. Ийм хүйстнүүдийн дундаж наслалт 68 байна.

Гадагш төмбийсөн хүйс
Нийтэч, хөгжилтэй, өөдрөг үзэлтэй хүмүүс ийм хүйстэй байдаг. Тэд ойролцоогоор 72 наслах ажээ.

Бөөрөнхий хүйс тагш хэлбэртэй юм уу дотогш хонхойсон байдаг бөгөөд түүний эзэн нь халамжтай, эелдэг зөөлөн ааштай аливаад няхуур ханддаг хүн юм. Тэд голдуу бие султай байдаг ба дунджаар 65 насладаг.

Босоо хүйс мөн л гонзгойдуу хэлбэртэй ч бэлхүүс рүү хөндлөн чигтэй байдаг. Ийм хүйсний эзэд нь өөртөө итгэлтэй, ухаалаг, түвшин хүмүүс байх ба тэд дунджаар 75 наслана.