Дархан-Уул аймгийн Дархан сумын 7-р цэцэрлэгт шалтгаан тодорхойгүй гэдэсний халдвар гарч, 166 хүүхэд эмнэлэгт хандсанаас 34 хүүхэд халдвартын тасагт хэвтэн эмчлүүлж байна.
Тус цэцэрлэг нь 414 хүүхэдтэй бөгөөд энэ сарын 25-ны өдөр 270 хүүхэд цэцэрлэгт ирж, 144 хүүхэд нь ирээгүй байжээ. Энэ өглөөний 06.30 цагт анхны хүүхэд эмнэлэгт ирж хэвтсэн. Уг гэдэсний халдвар нь 38-40 хэм хүртэл өндөр халуурах, бөөлжих, эхлээд ердийн ус ихтэй, дараа нь бижирмэгтэй, 6-аас дээш суулгасны дараа цусан судалтай суулгах шинж тэмдэгтэй ба цэцэрлэгийн бага, дунд ахлах бүх бүлгийн, бүх насны хүүхдүүд өвчилсөн байна.
Эхний гурван хүүхэд эмнэлэгт ирснээс эхэлж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд холбогдох тархвар судлалын болон оношилгоо, эмчилгээ, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллажээ. Халдварын эх уурхайг илрүүлэхийн тулд багш, эцэг эхчүүдээс тархвар судлалын асуумжаар судалгаа авах, холбогдох эрүүл зүй, нян судлалын шинжилгээ авах, голомтын ариутгал хийх, өрхийн эмнэлгүүд цэцэрлэгт ирээгүй хүүхдүүдийн гэрээр очиж үзлэг, шинжилгээ хийх, эмчилгээ оношилгоонд шаардлагатай эм, тариа, ариутгалын бодисоор хангаж, эмч, сувилагчийн нэмэгдэл нөөцийг ажиллуулж, ор нэмэх зэрэг холбогдох арга хэмжээг авсаар байна.
МХГ-ын шийдвэрээр 7-р цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 26-наас эхлэн тав хоног зогсоов.
Олон хүүхдийг хамарсан гэдэсний халдвар гарсан цагийн байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой байдлын комисс яаралтай хуралдаж, халдварыг таслан зогсоох талаар зохион байгуулалтын шуурхай арга хэмжээг хэлэлцэж, шаардлагатай эм, хэрэгсэл, ариутгалын бодис, хүний нөөцийн нэмэгдэлд шаардагдах төсвийг гаргаж, Аймгийн онцгой байдлын нөөц төсвөөс санхүүжүүлэхээр болсон ба МХГ-ын шийдвэрээр 7-р цэцэрлэгийн үйл ажиллагааг энэ сарын 26-наас эхлэн тав хоног зогсоов. Халдварын голомтод аймгийн ЭМГ-ын Халдварт өвчин тандалт судалгааны албаны тархвар судлаачдын болон Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн албаны баг, МХГ-ын улсын байцаагчид, лабораторийн эмч мэргэжилтнүүд, ОБГ, БСГ, ЦГ –ын багууд хамтран ажиллаж байна.
Эхний гурван хүүхэд эмнэлэгт ирснээс эхэлж, эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд холбогдох тархвар судлалын болон оношилгоо, эмчилгээ, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллажээ.
Мөн аймгийн ЭМГ-ын даргын 178, 179 дугаар тушаал гарч, эрүүл мэндийн байгууллагуудад “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан бөгөөд цагийн байдлын үед авах зарим арга хэмжээний тухай үүргийг Гамшгаас хамгаалах эрүүл мэндийн штабын бүрэлдэхүүнд өглөө.