m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.26 07:43
254
Н.Ш.Павел: Сонгосон мэргэжилдээ тууштай байж, өвчтөнөө хайрлаж халамжлахыг заасан

Өнөөдөр П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ой болж байна. Шастинаар овоглосон тус эмнэлэгийн хамт олон 60 жилийн ойгоо хөдөлмөр бүтээлийн дээдээр угтан золгож байгаа юм. 

Шастинаар овоглосон тус эмнэлэгийн хамт олон 60 жилийн ойгоо хөдөлмөр бүтээлийн дээдээр угтан золгож байгаа юм. 

1923 онд Павел Николаевич Шастин эмч ЗХУ-аас уригдан ирж, европ эмнэлэгийн анхны суурийг найман ортойгоор анх нээж, лам төвд эмнэлэгийн хамт 15 ортой, хоёр хэсэг бэсрэгхэн байшинтай нэг дор үзэх амбулаторитой “Ардын эмнэлэг” байгуулсан нь одоогийн улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн анхны суурь нь байлаа. Тус түүхэн үйл явдалд оролцохоор П.Н.Шастины түүний гуч Павел өөрийн гэр бүлийн хамтаар уригдан оролцож байгаа юм. Түүнтэй хамт цөөн хором ярилцлаа.

Миний элэнц өвөө бол манай удмын хамгийн анхны эмч хүн юм.

 

Residential buildings stand in the Grange Road area of Singapore.

-Таны элэнц өвөө амьд ахуйдаа ямар хүн байсан бэ?

-Миний элэнц өвөө бол манай удмын хамгийн анхны эмч хүн юм. Энэ хүн бидний хувьд үлгэр жишээ хүн байсан. Түүний бусдад хандах хандлага, өвчтөнөө халамжлах хайр нь бидний хувьд бичигдээгүй хууль болсон юм.

-Та өвөөгийнхөө адилаар эмч мэргэжил сонгож, удмыг нь залгаж яваа хүн. Таны өвөө амьд ахуйдаа таньд юу захиж сургаж байсан бэ?

-Элэнц өвөө маань бидэнд үлгэр жишээ болж явсан. Сайн сайхан үйлийн билэг тэмдэг болж байсан хүн юм. Үүнийг би болоод манай гэр бүл дагаж мөрддөг. Ямарч цагт чин үнэнчээр явах ёстойг зааж сургасан даа. Сонгосон мэргэжил, зорьсон зорилгодоо тууштай байхыг өөрийн үлгэр жишээгээр хүмүүжүүлэн харуулж, насан туршдаа баримталахыг заасан юм.

 -Өнөөдөр болж буй үзэсгэлэнд таны элэнц өвөөгийн хэрэглэж байсан бүтээлүүд байна уу?

-Яг өнөөдрийн энэ үзэсгэлэнд бол алга. Харин түүний авахуулсан маш ховор зургууд байна. Эдгээр ховор нандин зургууд манай гэрт ч байдаггүй юм.  Монголын найз нөхөддөө эдгээр ховор агшнуудыг олж цуглуулсан явдалд гүнээ талархаж байна. 

Сонгосон мэргэжил, зорьсон зорилгодоо тууштай байхыг өөрийн үлгэр жишээгээр хүмүүжүүлэн харуулж, насан туршдаа баримталахыг заасан юм.