Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимын үзэсгэлэнгийн танхимд “Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.
“Америкийн өдрүүд” үзэсгэлэн худалдаа болох гэж байна.
Тус үзэсгэлэн худалдааг Монгол дахь АНУ-ын элчин сайдын яам болон Монгол дахь Америкийн худалдааны танхим хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 30-наас ирэх аравдугаар сарын 01-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм байна. Уг үзэсгэлэн худалдаанд Монгол Улсад худалдаалагдаж буй америкийн шилдэг бүтээгдэхүүнүүд тавигдах бөгөөд үйл ажиллагаатай нь танилцах боломжтой болно гэж албаныхан мэдэгдсэн байна.