Америкийн NBC сувгаар 1994 оны есдүгээр сарын 22-нд зургаан найзын хөгжилтэй, сонирхолтой нөхөрлөлийг үзүүлж эхэлснээс хойш хэдийнэ 20 жил өнгөрчээ. Энэ цуврал 10 бүлэг, 236 ангийг арван жилийн хугацаанд тасралтгүй гаргаж, энэ хэрээр үзэгчдээ дэлгэцийн өмнө уяж байв. Нэг анги нь дунджаар 20-22 минут үргэлжилдэг гэхээр 5200 орчим минут үргэлжилдэг. Энэ нь 86 орчим цаг бөгөөд тасралтгүй үзэх юм бол Чандлерийн тэнэг бүжиг, Моникагийн синдром, Жогийн дүрлэгэр харцтай төрх, Фибигийн хэнэтггүйтэлтэй гурван хоног гаруй суух аж. Зургаан найз 20 жилийн дараа хэн болсныг харцгаая.
Росс Геллер - Дэвид Швиммер
Эл цувралын цор ганц мэргэжлийн жүжигчин гэж үнэлэгдэж байсан нэгэн. Түүний дүр, жинхэнэ хувь хүн хоёр адилхан байсан учраас энэ дүр нь амжилт олсон хэмээн ярьдаг. Тэрбээр "Найзууд" цувралын дараа жүжигчнээрээ ажилласан ч гэлээ нэг нь ч Россын дүрээс илүү амжилт олоогүй юм.
Рейчел Грин - Женнифер Энистон
Зургаан найзаас хамгийн амжилттай яваа нь. Тэрбээр Брэд Питтэй амжилтынх нь оргил үед гэр бүл болж байсан. Харин өөрөө тэр үед тийм ч амжилттай байгаагүйг дурдах ёстой. Харин одоо бол тэрбээр инээдмийн киноны супер баатар болсон. Амжилтад хүрсэн олон инээдмийн киноны гол дүрд Энистон тоглосон байдаг.
Моника Геллер - Кортни Кокс
Анхандаа Кортни Рейчелийн дүрд тоглохоор санал авчээ. Гэсэн ч тэрбээр Моникагийн дүрд тоглох хүсэлтээ найруулагчид хэлсэн гэдэг. Өөртэй нь илүү төстэй учраас тоглоход харьцангуй хүндрэл багатайн дээр үзэгчдэд таалагдах байх гэсэн түүний саналыг кино баг зөвшөөрчээ. Цуврал дуусахад тэрбээр ажлаасаа болж депресст орсон байсныг үзэгчид тэр бүр мэдэхгүй.
Кортни цувралын 5-6 бүлэгт тоглож байх үеэрээ гэрлэсэн. Нэг л өдөр киноны титрт Кортни Кокс-Аркетт гэдэг нэр бичигдсэнээр гярхай үзэгчид түүнийг Дэвид Аркеттатай гэрлэсэн гэдгийг мэдсэн гэдэг.
Кортни "Яахаас ч буцахгүй эзэгтэй нар" цувралын амжилтыг хуваалцах ёстой байсан нэгэн. Харамсалтай нь уг саналыг хүлээн аваад байхдаа хөл хүнд болсон учраас татгалзсан гэдэг. Гэсэн ч үүний дараа хэд хэдэн кинонд тоглосон.
Чендлер Бинг - Мэттью Перри
Цувралд тоглохоосоо өмнө Мэттью хэд хэдэн кинонд тоглосон байсан ч хэн ч тэдгээр дүрүүдийг нь санадаггүй нь харамсалтай. Тэрбээр 10 жил Чендлерийн дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшихдоо манай гаригийн хамгийн сайхан хүмүүс жагсаалтад нэр нь бичигдэж байсан. (тухайн цаг үедээ).
Цувралын дараах түүний амьдрал тийм ч таатай байгаагүй бөгөөд хар тамхи, согтууруулах ундааны хамааралд орж багагүй хугацааг үдсэн. Эл бүтэлгүйтэл нь түүний жүжигчний карьерт ч сөргөөр нөлөөлсөн нь гарцаагүй. Харин одоо бол эл муу зуршилдаа цэг тавьж чадсан бөгөөд "Гараа" хэмээх шинэ киноны төсөл дээр ажиллаж байна.
Жоуи Триббиаани - Мэтт Леблан
Залуу жүжигчний анхны дүр байжээ. Шинэхэн жүжигчин домог болохоор ердөө 11 ам.доллар халааслаад карьераа эхлүүлсэн гэдэг. Хожмоо анхны цалингаараа халуун хоол авч идэж байсан нь гайхамшигтай мэдрэмж байж билээ хэмээн дурссан байдаг.
Фиби Буффе - Лиза Кудроу
Фиби надтай огтхон ч адилгүй. Энэ үгийг жүжигчин бүсгүй өөрөө хэлсэн. Фибигийн хөгжмийн сонсгол ч өөр гэдгээ ярьж байсан удаатай. Гэхдээ эл дүрийнхээ ачаар Эмми авардст өрсөлдөж, зургаан удаа шагнал хүртсэн. Түүнчлэн үзэгчдийн хайртай жүжигчнээр нэрлэгддэг байв.
Энэ цувралд тоглож байхдаа Лиза ирээдүйн нөхөртэйгөө танилцсан нь Мишель Стерн байв. "Найзууд" цувралын дараа Лиза цөөнгүй кинонд гол дүр бүтээсэн.