m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.28 14:12
60
Гэр хорооллын нарийн гудамжнуудыг тохижууллаа

Өмнөговь аймгийн Даланзадгад суманд орон нутгийн хөрөнгөөр 29 нарийн гудамжийг цементэн зам хийн 50 ваттын гэрлээр тохижууллаа.

Хичээлийн шинэ жил эхэлснээс хойш яригдаж эхэлсэн нэг асуудал бол гэрэлтүүлэг болон гэр хорооллын нарийн гудамжны асуудал байсан юм. Тэгвэл шөнө орой хичээл тарсан хүүхдүүд нарийн гудамжаар гатлахдаа согтуу хүн, нохойноос айж сандран явдаг хэцүү үе үгүй болжээ. Нийт 110 сая төгрөгийн хөрөнгөөр 1,2,4,7 дугаар багуудын гудамжийг тохижуулсан бөгөөд гэр хорооллын нөхцөлд ажиллаж амьдарч байгаа иргэд, хүүхэд багачууд бороо цастайд бэрхшээлгүй гатлах, мөн усны тэрэг багтахгүй зүдрэх, оройн цагаар харанхуйд айх эмээх явдалгүй ая тухтай зорчихоор  болжээ.

Харин нарийн гудамжаар мотоциклтой хүнийг явуулахгүй бөгөөд зорчихыг хориглосон тусгай тэмдэг байрлуулна гэлээ. Гудамжны гэрэлтүүлэг өглөө долоон  цагт асч шөнийн 00 цагт унтарна. Харин өвлийн улиралд оройн 17 цагаас асах аж.