m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.29 02:42
203
Сонгодог урлагт нэгэн шинэ хамтлаг мэндэллээ

Монголын сонгодог урлагт нэгэн шинэ хамтлаг мэндэллээ. МУАЖ, төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит ХБК-ийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн залуус хамтран Попера “Консонанс” нэртэй хамтлаг байгуулжээ. Дэлхийн алдарт цээл хоолойт дуучин Энрико карузо-ийн дурсгалд зориулсан алдарт “Карузо” хэмээх дуугаар тэд анхны уран бүтээлээ эхлүүлжээ. 

Консонанс хамтлаг нь Popera Nuans, Voice, Монгол попера Uvertura хамтлагийн араас хүч түрэн гарч ирж байна.  Тэдний анхны “Caruso” дуу нь уран бүтээлийнх нь цаашдын чиг хандлагыг тодорхойлох юм. Консонанс хамтлагийн уран бүтээлчид нь ХБК-ийн дуулах ур зүйн багш МУГЖ А.Бүтэд, МУГЖ Ч.Туул багш нарын удирдлаган дор 2014 онд амжилттай төгсжээ.

Дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлийг эх хэл дээрээ дуулж Монгол улсынхаа нэрийг Дэлхийн дэвжээнд таниулахад уг хамтлагийн зорилго оршиж байгаа аж.