"...Мэнгэ төөрсөн сэтгэлийн амраг минь Миний сэтгэлийн гэгээн нуниг минь ..." дуугаар нь бид бүхний сайн мэдэх Зохиолч, яруу найрагч Ж.Заяабаатар шинэхэн номоо өлгийдөж аваад байна. "Хавт Хасар" нэртэй онц сонирхолтой роман тэрээр бичжээ.
Найман зууны тэртээх түүхийн шарласан хуудсуудыг сөхөн сууханд хүн хэмээгч бодгал биетэн мөнх бусын хорвоогийн ирээд буцах энэхэн орчлонд арилшгүй тод гэрэлт мөчүүдээ эгнэгт үлдээн одсон нь олон байхыг олж унших нь бахархууштай. Монголд байтугай дэлхийд тамгатай, дахин давтагдашгүй хүмүүний нэг нь Боржигон овогт Есүхэйн хөвүүн "Хавт" Хасар мөнөөс мөн билээ. Зохиогч энэ номондоо түүхэнд хэзээ ч гээгдэж мартагдах учиргүй Есүхэй баатрын хүү "Хавт" Хасарын гавьяаг түлхүү гаргахыг зорьжээ.