m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.29 08:41
908
О.Чулуунбатын бэр дахин кинонд тоглолоо

 "Монгол банкны" ерөнхийлөгч асан О.Чулуунбатын бэр Ч.Очгэрэл "Universe Best Songs 2011" наадамд оролцож дуулах авьяасаа нээснээс гадна, жүжиглэх чадвартай гэдгээ ч “Мартагдашгүй намар” киноны хоёрдугаар ангид тоглосноор харуулсан.

Тэрээр өмнө нь “Mongolian Beauty” гэх фотомоделийн тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан бөгөөд "Моbicom" компанийн рекламаар олонд танигдаж олон залуусын харцыг булааж явсан нэгэн.

О.Чулуунбатын хүү Бөртөнбатыг насны ханиараа сонгосон тэрээр гуравдахь хүүхдээ өлгийдөн авсан. Тэрээр UBS ТВ-ийн ээлжит дэлгэцийн бүтээл “Содура” хэмээх өвөрмөц нэртэй киноны гол дүрд тоглосон бөгөөд, өөрөө дууг нь дуулсан байна. Кино удахгүй театруудаар гарах бөгөөд киноны дуу аль хэдийнээ цацагдаад эхэлжээ.