m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.04.24 07:19
281
"Сэтгүүлч Наранбаатар" сан байгуулагдлаа

"NBC" телевизийн захирал С.Наранбаатар цаг бусаар энэ хорвоог орхиж аав, ээж, ах дүү үзэг нэгт нөхдөд нь нөхөж барашгүй гарз тохиосон. Сэтгүүл зүйн салбарт сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан түүний гэгээн үйлийг үргэлжлүүлэхээр хэсэг нөхөд, ар гэрийнхэн нь "Сэтгүүлч Наранбаатар" сан байгуулснаа өнөөдөр зарлав. Эрүүл сэтгүүл зүйн талаар нэвтрүүлэг хийж тогтмол гаргах, эрэн сурвалжлагч залуу сэтгүүлч уралдааныг жил бүр зохион байгуулах юм байна. Түүнчлэн нийгэмд чиглэсэн олон ажлыг хийхээр болжээ. Нэрт сэтгүүлчийг цаг бусаар энэ хорвоог орхисонд гашуудан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж "Тэр асч явсан гал, намирч явсан туг байсан"гэж нас барсан өдөр нь твитер хуудаснаа эмгэнэн бичсэн байсан юм.