Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр:
- Давс усыг барьж байдаг тул судсаар гүйх цусны хэмжээ нэмэгдсэнээс цусны даралт ихэсч, зүрхний шигдээс, тархины цус харвалт, бөөрний өвчин үүсэхэд нөлөөлнө. Өмнө нь өндөр настны цусны даралт ихэддэг байсан бол орчин үеийн үйлдвэрийн давстай бүтээгдэхүүн, өөрсдийн хоолны давсыг ихдүүлдэгээс хөгшин залуугүй залуучууд ч цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх болсон байна.
- Давсны хэрэглээ ихсэхэд ходоодны хорт хавдрын тохиолдлыг ихэсгэдэг болохыг судлаачид тогтоожээ.
- Давсыг хэтрүүлэн хэрэглэснээр яснаас кальци алдагдахад хүргэж яс сийрэгжинэ.
- Давсны хуурамч амт хоол идэх дуршлыг өдөөдөг.
- Давс ам их цангааж шингэн их уухыг ихэсгэдэг.
- Ахмад настнууд давсны хэрэглээгээ багасгах нь аргерийн даралт ихсэлтээс өөрийгөө сэргийлэхээс гадна, ясны сийрэгжилтийн эрчмийг сааруулна.
Давсны буруу хэрэглээг яаж засах вэ?
- Давсгүй хоолны өдөр гэж 10-14 хоногт нэг удаа зохиох.
- Нэг хүртэлх насны хүүхдийн хоолонд давс хийхгүй байх. Давсны хэрэглээг хүүхэд үеэс нь эхлэн багасгаж давс багатай хоолны амтанд дасгах.
- Зөвхөн иоджуулсан давс хэрэглэх. Давсны иодыг алдагдуулахгүйгээр таглаж тавих, харанхуй газар хадгалах, хоолоо бэлдчихээд давсаа хийх. Далайн давс, жамц давс нь олон бичил эрдсийг агуулдгаараа хоолны цэвэрлэсэн цагаан давснаас чанараар илүү юм.
- Давсгүй цай ууж сурах, хүүхдэд давстай цай уулгаж сургах хэрэгтэй.
- Гэртээ бэлтгэдэг хоол, зуушиндаа хийдэг давсыг яг одооноос эхлэн багасгах.
- Үйлдвэрийн давсалсан, даршилсан ногоо, жимс, самар бүү ав, бүү ид (лаазтай давсалсан өргөст хэмх, улаан лооль, самар гэх мэт).
- Жимс, хүнсний ногоо, бүтээгдэхүүнд давс байдгийг тооц.
- Гэрийнхнийхээ эрүүл мэндэд ач тустай зүйл хийж бие биедээ зөв зөвлөгөө өгөх.
- Хоолны давсыг багасгаж өөр олон амттанаар амтлах. Үүнд: гоньд, сонгины олон төрөл, саримс, яншуй, нимбэгийн шүүс, чинжүү, халиар, далайн замаг, цангисын шүүс, хүнхээл, мангир, хөмүүл, таана, гогод, хуурмаг хөмүүл, чихрийн манжин, шар манжин, цоохор майлз, лууван, төмс, далайн байцаа, ургамал гэх мэт.
- Өөрсдөө хоол, ундаа бэлтгэхийг хичээ. Гадуур идсэн хоолны давс нь гэрийнхтэй харьцуулахад их байдаг.
- Хоолны газар болон зах, дэлгүүрээс авч байгаа бүтээгдэхүүн давс ихтэй байвал давс их хийх ямар хортой болохыг хэлж өгч бай.
Хуучин дадлаа өөрчилье
- Хоолны газрууд ширээн дээр давс тавьдаг зуршлаас татгалзах.
- 4 улиралд жимс ногоо тасрахгүй болсон болохоор үйлдвэрийн хугацааг уртасгасан давсалж, дарж хадгалсан хүнснээс татгалз. Энэ нь хөгжингүй оронд худалдаанд нь байсан ч хүмүүс нь авч хэрэглэдэггүй болсон бүтээгдэхүүн гэдгийг сана.
- Хоолоо амсахгүйгээр давс бүү нэм.
- Давсны амт нь зүгээр л бидний олж авсан хоцрогдсон хэрэгцээгүй “дадал” гэдгийг байнга сана.
- Гэхдээ үүнээс ангижирч болохыг амьдрал харуулсан. Та 1-2 удаа л тэвчээд үз.
- Давс багатай хоол, давсгүй цай амтгүй биш, бүлбэгэр биш. Амнаас уначихгүй харин бидний дадаагүй амт. Гэхдээ эрүүл, саруул, хөнгөн, чөлөөтэй мэдрэмжийг төрүүлдэг.
- Итгэж үнэмш!
- Өөрчил!
- Дад!
- Хэвш!