Дэлхийн 100 гаруй оронд жил бүрийн аравдугаар сарын 5-ны өдрийг "Олон улсын багш нарын өдөр" болгон тэмдэглэдэг уламжлалтай. Боловсролын тогтолцоо манай тооллоос өмнө үүссэн ч XX зуунаас Дэлхийн багш нарын баярыг анх тэмдэглэж эхэлжээ. 1967 оноос манай улсад жил бүрийн хоёрдугаар сард Монголын багш нарын баярыг тэмдэглэж ирсэн бол энэ жилээс Олон улсын багш нарын өдөртэй нэгтгэн тэмдэглэхээр болсон байна.