Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан болон Баяншанд багийн замыг холбосон 0.5 км хатуу хучилттай замын ажлыг товлосон хугацаанаас өмнө чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн ашиглалтанд оруулсан байна. Энэ нь иргэдийн ая тухтай аюулгүй зорчих орчин нөхцөлийг бүрдүүллээ гэж нутгийн удирдлагууд үзэж байгаа юм.