m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 09:10
65
Зарим аймгийн эмнэлгүүдэд автомашин хүлээлгэн өглөө

Автомашин хуваарилах тухай Эрүүл мэндийн сайдын энэ оны 322 дугаар тушаал гарсны дагуу өнөөдөр  эмнэлгийн тусламж, үйлчилгээнд ашиглах таван автомашиныг аймгуудын эмнэлэгт хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо. Нийт 338.500.000(Гурван зуун гучин найман сая таван зуун мянга) төгрөгийн өртөг бүхий JAC-HFC6500KR3T маркийн таван автомашиныг Дорнод аймгийн Бүсийн оношилгооны төв, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг, Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг, Булган аймгийн Нэгдсэн эмнэлэг, Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт тус тус хуваарилан өглөө.

 Эрүүл мэндийн сайд Н.Удвал машин хүлээлгэн өгөх үеэрээ, “Бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төв, түргэн тусламжын салбарыг орчин үеийн тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангана гэж Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, түргэн тусламжийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээг 2016 он гэхэд тав дахин нэмэгдүүлнэ гэж заасан. Өнөөдөр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нийт 1101 автомашин ашиглагдаж байна. ЭМЯ 2013 онд хот, хөдөөгийн эрүүл мэндийн 34 байгууллагад 876,3 сая төгрөгийн өртөг бүхий 42 автомашин олгосон. Энэ онд түргэн тусламжийн автомашины парк шинэчлэхэд 800.0 сая төгрөгийг улсын төсвөөс баталсан. Эхний ээлжинд 461.5 сая төгрөгөөр 13 УАЗ-315195-056, Хантер маркийн автомашиныг эрүүл мэндийн байгууллагад Эрүүл мэндийн сайдын 279 дүгээр тушаалаар энэ оны найман сард олгосон. Автомашины засвар үйлчилгээг цаг тухайд нь чанартай хийж, өвчтөнд эмнэлгийн тусламжийг шуурхай хүргэхэд автомашины бэлэн байдлыг хангаж ажиллах шаардлагатайг онцлоод түргэн тусламжийн жолооч нартаа ажлын амжилт хүсч, Алтан шар зам тань өлзийтэй байх болтугай” гэж ерөөлөө.