m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2014.09.30 09:32
197
Зэвсэгт хүчнийхэн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон Улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Зэвсэгт хүчний жанжин штаб ахмадуудаа ЗХ-ний 032 дугаар анги дээр хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Ахмадуудад хүндэтгэл үзүүлэх баярын  хурлын үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Б.Баярмагнай, АУГ-ын даргын орлогч дарга хурандаа С.Дашзэвэг, Ерөнхий зориулалтын цэргийн командлалын штабын дарга хурандаа Б.Амгаланбаатар, АУГ-ын ИЦХХ-ын дарга хурандаа Ц.Батсайхан, ЗХЖШ-ын Ахмадын хорооны дарга бэлтгэл хурандаа Н.Батсүх нарын  зочид оролцсон байна.

Олон Улсын болон Монголын ахмадын баярын өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө хүндэт тэмдэг”-ээр бэлтгэл хурандаа Б.Дашдэлэг,  бэлтгэл дэд хурандаа Б.Юра, “Ахмад дайчин медаль”-аар бэлтгэл хурандаа Т.Баярмагнай, Ц.Цэвээнсүрэн, Т.Далхаасүрэн нарын 33 ахмадыг, ЗХЖШ-ын даргын тушаалаар бэлтгэл дэд хурандаа Г.Амарцогт, энгийн С.Ишжанив  нарыг ЗХЖШ-ын “Хүндэт жуух бичиг”-ээр бэлтгэл хошууч Ё.Эрдэнэбилэгийг ЗХЖШ-ын “Дурсамж”-аар тус тус шагнаж урамшууллаа.

Батлан хамгаалахын сайдын тушаалаар “Эх орны төлөө хүндэт тэмдэг”,  “Ахмад дайчин медаль”, “Хүндэт жуух бичиг”-ээр шагнаж урамшуулжээ.

Мөн армийн генерал Б.Доржийн мэндэлсэний 100 жилийн ойд зориулсан баримтад кино үзүүлж, Шинэ ургацын ногооны үзэсгэлэн худалдаагаар үйлчилжээ.